Нүүр хуудас Гадаад мэдээ 2017 оны Нобелийн шагналт, яруу найрагч Казүо Ишигүро 64 нас хүрлээ

2017 оны Нобелийн шагналт, яруу найрагч Казүо Ишигүро 64 нас хүрлээ

88
0
nobel-shagnalt-zohiolch
Япон гаралтай, Английн зохиолч Казүо Ишигүро

Уран зохиолын салбарын хамгийн отгон Нобелийн шагналтан Япон гаралтай, Английн зохиолч Казүо Ишигүрогийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Тэрбээр 1954 оны арваннэгдүгээр сарын 8-нд Японы Нагасаки хотод төрсөн аж.

Казүо Ишигүрогийн “Хөвөгч ертөнцийн уран бүтээлч” (An Artist of the Floating World), “Намайг бүү явуулаач” (Never Let Me Go), “Биднийг өнчин байхад” (When We Were Orphans) зэрэг бүтээл зохиолчдоо алдар нэр авчирчээ.

Мөн Монсудар хэвлэлийн газар зохиолчийн алдартай бүтээл болох “Өдрөөс үлдсэн зүйл” (The Remains of the Day) романы албан ёсны эрхийг авч монгол хэлээр уншигчдад хүргэсэн.

Шведийн академиас “Сэтгэл хөдлөлийн маш их хүч шингэсэн романууддаа дэлхий ертөнцтэй холбогдох хуурмаг холбооны цаадах гүн хавцлыг нээж харуулсны учир” Казүо Ишигүрод 2017 оны Нобелийн шагнал олгосон.

Түүнчлэн тэрбээр энэ онд Английн Хатан хаанаас “Сэр” цол хүртсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here