19.12.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

“Big Bang”хамтлагийн Тэян хуримаа хийнэ

“Big Bang”хамтлагийн Тэян хуримаа хийнэ

Өмнөд Солонгосын алдарт поп хамтлагуудын нэг болох “Биг Бэнг”-ийн гишүүн Тэян ирэх оны хоёрдугаар сард жүжигчин Мин Хё Ринтэй гэрлэнэ.

Дуучин залуугийн харьяалагддаг “Вай-Жи Интертэйнмент” агентлаг даваа гарагт “Ёнхап” агентлагт мэдэгдэхдээ “Тэян ирэх оны хоёрдугаар сард гэрлэнэ. Хуримын тов удахгүй гарна” гэжээ.

Тэян, Мин Хё Рин нар нь 2014 оноос үерхэж эхэлсэн гэнэ.

Өдгөө 29 настай Тэян нь “Нүд, хамар, уруул” /Eyes, Nose, Lips/, “Зөвхөн над руу хар” /Look at Me Only/ зэрэг ганцаарчилсан уран бүтээлүүдийг туурвиад байгаа юм.

Харин өдгөө 31 настай жүжигчин Мин нь 2016 оноос сурталчилгааны моделиор ажиллаж эхэлсэн бөгөөд 2011 онд тоглосон “Нархан” киногоороо ихэд алдаршсан нэгэн билээ.

“Big Bang”хамтлагийн Тэян хуримаа хийнэ

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.