Нүүр хуудас Гадаад мэдээ “Porsche” дизель хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэхгүй гэв

“Porsche” дизель хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэхгүй гэв

131
0
porsche
"Porsche" дизель хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэхгүй гэв

Германы автомашин үйлдвэрлэгч “Porsche” компани дизель хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ зогсоохоо мэдэгдлээ.

Зах зээлд дизель хөдөлгүүрт автомашины эрэлт буурч байгаатай холбоотойгоор тус компани бензин, цахилгаан, хос хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлд төвлөрөн ажиллахыг зорьж байгаа ажээ.

Энэ хүрээнд “Porsche” компани ирэх онд анхны бүрэн цахилгаан спорт загварын “Taycan” автомашинаа танилцуулахаар төлөвлөж байгаа юм байна. 2017 онд “Cayenne”, “Macan” зэрэг дизель хөдөлгүүртэй спорт загварын автомашинууд нь “Porsche”-ийн олон улсад хийсэн борлуулалтын 12 хувийг бүрдүүлсэн байна.

Хэдий тийм боловч нүүрстөрөгчийн ялгаруулалтаа худал мэдүүлсэн үндэслэлээр Европын эрх баригчид тус компанийг “cayenne”, “macan” загварын 60 мянган автомашинаа эргүүлэн татах үүрэг өгч байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here