Нүүр хуудас Нийгэм “Алтан гарт эмч-Шилдэг залуу” шалгаруулах ёслолын ажиллагаа болно

“Алтан гарт эмч-Шилдэг залуу” шалгаруулах ёслолын ажиллагаа болно

896
0
emch nar
Өнөөдөр буюу 3 сарын 30-нд Олон улсын эмч нарын өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Залуучуудын эрүүл мэндийн корпорациас "Алтан гарт эмч-Шилдэг залуу" шалгаруулах ёслолыг зохион байгууллаа.
Өнөөдөр буюу 3 сарын 30-нд Олон улсын эмч нарын өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Залуучуудын эрүүл мэндийн корпорациас “Алтан гарт эмч-Шилдэг залуу” шалгаруулах ёслолыг зохион байгууллаа.

Манай улсын их эмч нарын 29.7 хувийг 20-29 насны эмч нар, 30.2 хувийг 30-39 насны залуу эмч нар эзэлж байна. Тиймээс хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах ариун үйлст эх орныхоо өнцөг булан бүрт эрдэм мэдлэг, хүч чадлаа харамгүй зориулан ажиллаж байгаа шилдэг залуу эмч нар урамшуулан шагнажээ.

“Алтан гарт эмч – Шилдэг 100 залуу” шалгаруулах ёслолын ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгуулсан юм. Цаашдаа ч эрүүл мэндийн салбарт тангараг өргөн, үнэнч шударгаар ажиллаж буй залуучууддаа урам өгөх үүднээс энэхүү ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулах аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here