Нүүр хуудас Нийгэм АНХААР: Галзуугийн сэжигтэй чоно хүн хазжээ!

АНХААР: Галзуугийн сэжигтэй чоно хүн хазжээ!

699
0
galzuu-owchtei-chono
галзуугийн сэжигтэй чоно хүн хазжээ

Архангай, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Завхан, Сэлэнгэ аймгийн 29 сум,

нийслэлийн 4 дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 120 тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 24 хувиар илүү байна. Ажиглалтаар 4 сэжигтэй тохиолдлоор бага байна.

Ховд аймгийн ЗӨСТ-ийн өгсөн мэдээгээр:

Ховд аймгийн Буянт сумын харьяат Галт багийн “Эргэнэг” гэдэг газар 12 дугаар сарын 08-нд галзуугийн сэжигтэй чононд уруулсан. Өвчтөн “Б” 72 настай, эрэгтэй, малчин.

Өвчтөн орчиндоо харьцаатай, нүүр, хүзүү орчимд урагдсан гүн шархтай. 12 дугаар сарын 08-нд Булган сумын НЭ-т шархны анхны цэгцлэлт хийлгэж, 8-нд эмнэлэгт хэвтсэн.

Одоогоор галзуугийн эсрэг вакцины I, II-р тунд хамрагдаад байна. ЗӨСҮТ-өөс 12 дугаар сарын 12-нд ийлдэс эмчилгээ захиалж, эмчилгээ эхэлсэн байна. Урсан чоныг одоогоор олоогүй байна.

ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here