Нүүр хуудас Нийгэм АШУҮИС хотоос нүүнэ

АШУҮИС хотоос нүүнэ

237
0

Их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэх, оюутны хотхоныг хотын захад төвлөрүүлэх тухай олон жил ярьсан. Энэ ажлыг АШУҮИС ажил хэрэг болгохоор зорьж буй талаар АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ. Тус сургууль барилгынхаа ажлыг эхлүүлсэн бөгөөд сургуулийн байр ашиглалтад орохоор одоо ашиглаж буй сургуулийнхаа барилгыг төрд хандивлана гэсэн байна. Тэрбээр “Өнөөдөр Анагаах ухааны их сургуулийн боловсролын тогтолцоо, их, дээд сургуулиудад тавигдах шаардлага XX зууны сүүлийн хагасаас их өөрчлөгдсөн. Дэлхий нийтийн бүх их, дээд сургууль их сургууль эмнэлэгтэй байж, эрүүл мэндийн салбартаа ажиллах хүний нөөц, эмнэлгийн ажилтан, эмч, сувилагчдаа чанартай, хүртээмжтэй, зөв хандлагатай бэлтгэдэг болсон. Өнөөдөр их сургуулийн эмнэлэггүй, эмнэлгийн тогтолцоогүй цорын ганц улс бол Монгол болоод байна.

Тиймээс анхны гэж хэлж болох сургалтын эмнэлгийн зураг төслийг орчин үеийн стандартад нийцсэн байдлаар хийж, барилгын ажлыг эхлүүлсэн. Энэ бол Монгол Улсад, эрүүл мэндийн салбарт оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Төслийн нийт өртөг 7 тэрбум 985 иен буюу ойролцоогоор 174 тэрбум 400 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил амжилттай явагдаж байна.

Төлөвлөгөө ёсоор 2018 оны долдугаар сарын 31-ний өдөр түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэйгөөр барилгын ажил хийгдэж байна. Барилгын ажлыг Японы “Канто констракшн”, туслан гүйцэтгэгчээр нь “Жунсон Констракшн” ажиллаж байна. Барилгын ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here