Нүүр хуудас Нийгэм Барилгын салбарт 1097 зөрчил илрүүлж, 776 зөрчлийг арилгууллаа

Барилгын салбарт 1097 зөрчил илрүүлж, 776 зөрчлийг арилгууллаа

262
0
barilga-ba-hunii-ami-nas
Барилгын салбарт 1097 зөрчил илрүүлж, 776 зөрчлийг арилгууллаа

2018 онд нийт 3100 ААНБ, 201 иргэний үйл ажиллагаанд шалгалт хийж, нийт 6120 зөрчил илрүүлж, 5774 зөрчлийг арилгуулсан. Үүнээс: Барилгын салбарт 1097 зөрчил илрүүлж, 776 зөрчлийг арилгуулсан, 195 ААНБ-д 328.0 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Ослын шалтгаан:

1. Өндрөөс унах: /хамгаалах хэрэгсэл хэрэглээгүйгээс/ 5 хүн
2. Дээрээс эд зүйл унах /барилга дээрээс эд зүйл унасанаас/ 3 хүн
3. Өргөх механизмаас / кранчины үйл ажиллагаа/ 8 хүн
4. Цахилгааны аюулгүй байдлаас 1 хүн

ЗӨРЧИГДДӨГ ХУУЛЬ ТОГТООМЖ:

1. Аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилт
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн
-26.2 / Захиалагч ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах санхүүжилтийг үйлдвэрлэлийн зардлын 1.5% -иас доошгүй/ зөрчсөнөөс барилгын орчны аюулгүй байдал бүрэн хангагдаггүй.
-28.1.8 /сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ барилга дээр иргэд аюулгүй ажиллах талаар анхан шатны мэдлэг, дадлага эзэмшиж, шалгалт өгсөний дараа ажиллах эрхтэй болдог, мөн тухайн ажил үүрэгтэй холбоотой зааварчилгааг өгөөгүй ажилд оруулснаас осолд өртдөг байна.
Барилгын гадна орчны аюулгүй байдлыг хангуулахаар “Хамгаалалтын тор” арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. /Хуучныг сэргээн засварлах, шинээр болон дахин нэмэгдэл арга хэмжээг шуурхай авах/

ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ДАГУУ АВАХ АРГА ХЭМЖЭЭ:
1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7.хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох …,энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх.
10.9.8.хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;
2. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.15 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчих
1.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам хангаж ажиллаагүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.1.хяналт шалгалтаас зайлсхийсэн, 1.2.дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12.3.энэ хуулийн 10.9.7-д заасан шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол улсын байцаагчийн шийдвэрийг шүүхээр баталгаажуулан албадан гүйцэтгүүлэх, эсхүл тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг бүрмөсөн зогсоох тухай санал, дүгнэлтээ холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх /Шүүхийн байгууулагаар албадан гүйцэтгүүлэх/
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12.4.ноцтой осол аюул гарсан, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, их хэмжээний хор хохирол учирсан тохиолдолд болон илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол шалгалтын акт, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх /Цагдаагийн байгууллагад шилжүүлэх/

ААНБ-уудын анхаарах зүйлүүд:

1. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг эзэнтэй болгох удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авах, хамгаалалтын хэрэгсэлийн зардлыг гаргаж өгөх
2. Иргэн ажилтныг аюулгүй ажиллагааны сургалтанд заавал хамруулж, зааварчилгаа өгсөний дараа ажил үүрэг гүйцэтгүүл байх
3. Хувийн хамгаалах хэрэгслийг хэрэглэх техникийн нөхцөлийг бүрдүүлэх /олс,тросс, хамгаалалтыг бэхлэх газар цэгийг тогтоож өгөх/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here