Нүүр хуудас Нийгэм БЗД: Цагдаагийн III хэлтэс “камерын хяналтын төв”-тэй боллоо

БЗД: Цагдаагийн III хэлтэс “камерын хяналтын төв”-тэй боллоо

163
0
camer-hyanaltiin-tow
Камерын хяналтын төв нээгдлээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэс Камерын хяналтын төвийн нээлтээ өчигдөр хийлээ.

Хүн ам олноор төвлөрсөн Баянзүрх дүүргийн есөн хороог хариуцан ажилладаг тус хэлтэс нь Камерын хяналтын төвтэй болсноор гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шуурхай илрүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

Шинээр суурилуулсан хяналтын камеруудыг өөр цэгт зөөвөрлөх, антенны чиглэлийг нь өөрчлөх боломжтой бөгөөд оптик шилэн кабельтай харьцуулахад өртөг хямд, ухаалаг шийдэл болжээ.

Камерын хяналтын төвийн нээлтийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Баясах, ИТХ-ын нарийн бичгийн дарга Г.Болормаа, ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны тасгийн дарга, цагдаагийн хошууч Н.Болор-Эрдэнэ нарын албаны хүмүүс хүрэлцэн ирж оролцлоо.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here