Нүүр хуудас Нийгэм Боловсрол Монгол оюун ухаан ямар агуу вэ? гэдгийг дэлхийд гайхуулж байна.

Монгол оюун ухаан ямар агуу вэ? гэдгийг дэлхийд гайхуулж байна.

220
0

Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн Хонгконгод болж байгаа билээ. Уг тэмцээнд Өсвөрийн дэлхийн аварга, Олон Улсын Их Мастер Н.Мөнхшүр “Хоёртын тоолол” төрөлд 6270 цифр тогтоон Шведийн тамирчин Марвин Валанюсийн 2015 онд тогтоосон хэзээ ч эвдэгдэхгүй гэж байсан 5040 цифрийн амжилтыг бут ниргэлээ. Үүгээр зогсохгүй “Зураг” төрөлд 5 минутад 349 зургийг тогтоон мөн дэлхийн рекордыг дахин шинэчлэлээ. Н.Мөнхшүр нь ой тогтоолтоор хичээллээд хоёр жил л болох гэж байгаа юм байна.

Хэдэн арван жил хичээллэж энэхүү спортыг ажил, амьдралаа болгосон бусад орны тамирчдыг хэдхэн сар хичээллэж буй Монгол тамирчид маань Монгол оюун ухаан ямар агуу вэ? гэдгийг баталж байна.

Энэ тэмцээнд оролцож буй монголын баг тамирчид гурван төрлийн байдлаар боломжит 27 медалийн 18-ыг нь хүртжээ.

  • – Насанд хүрэгчид: 5 медаль
  • – Дунд нас: 6 медаль
  • – Бага нас: 7 медаль тус тус хүртээд байна.

Дахин 7 төрөл явагдах бөгөөд тэмцээн өнөөдөр өндөрлөх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here