Нүүр хуудас Нийгэм Боловсрол МУИС-ийн номын санд “Дээд боловсрол”…

МУИС-ийн номын санд “Дээд боловсрол”…

208
0
МУИС-ийн номын санд “Дээд боловсрол”...
МУИС-ийн номын санд “Дээд боловсрол”...
МУИС-ийн номын санд “Дээд боловсрол” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Өнөөдөр МУИС-ийн Номын санд “Тогтвортой хөгжил-дээд боловсрол” Улсын II зөвлөгөөнд зориулсан “Дээд боловсрол” үзэсгэлэн албан ёсоор нээгдлээ.
Тус үзэсгэлэнг 2018 оны нэгдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд нийслэлчүүддээ толилуулах юм. Үзэсгэлэнд төр хувийн хэвшлийн их дээд сургуулиуд, дээд боловсролын салбарын байгууллагууд, олон улсын төсөл хөтөлбөрүүд зэрэг 50 орчим байгууллагууд оролцож байна.
МУИС-ийн номын санд “Дээд боловсрол” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Үзэсгэлэнгээс манай төрийн болон бусад олон өмчийн хэвшлийн их, дээд сургуулиудын түүхэн хөгжил, эрдэмтэн багш, оюутны сүүлийн үед эрдэм шинжилгээ, сургалтын явцад бүтээж бий болгосон шинэлэг инноваци, туршлагын зарим дээжис, мөн манай орны дээд боловсролын салбарт хэрэгжиж буй гадаадын олон улсын хандивлагч байгууллагын төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар танилцах боломжтой.

Мөн тэдгээрийн үр дүнд бий болсон сургалт эрдэм шинжилгээний ололт амжилт, бүтээл, түншлэлийн цаашдын хөгжлийн чиг хандлага загваруудыг дэлгэн тавьжээ. Улмаар тус үзэсгэлэнгээс иргэд, нийслэлчүүд дээд боловсролын байгууллагуудын үйл ажиллагааны талаар цогц мэдээлэл авах боломжийг олгож байгаа юм. Мөн төр, хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хүрсэн үр дүн болон бүтээлийг үзэж, судлах бүрэн боломжтой гэдгээрээ онцлогтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here