Нүүр хуудас Нийгэм Боловсрол “Монгол Хятадын хэл соёл боловсролын сан”-гаас сурагчдад тэтгэлэг гардууллаа.

“Монгол Хятадын хэл соёл боловсролын сан”-гаас сурагчдад тэтгэлэг гардууллаа.

212
0

2017 оны 10 сарын 20-нд  “Bank of China” Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газарт оюутан, сурагчдад шагнал гардуулсан юм. Тодруулбал, их дээд сургуулийн оюутны “Тэргүүлэгч од” тэтгэлэгт хөтөлбөр болон “Ирээдүйн эзэд” ивээн тэтгэх хөтөлбөр, ЕБС-ийн сурагчдын “Мөрөөдөл од”, тэтгэлэгт  хөтөлбөр, “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөлбөрүүдийн шагнал гардуулах ёслол боллоо. Шагнал гардуулах ёслолд БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Шин Хаймин, соёлын зөвлөх Ли Вэй, “Монгол Хятадын хэл соёл боловсролын сан”-гийн гишүүд төлөөлөгч нар тэтгэлэг авсан оюутан, сурагчид гээд 100 гаруй хүн оролцлоо.

Энэ удаагийн хөтөлбөр есдүгээр сард зарлагдсан бөгөөд есдүгээр сарын 17-ны өдөр МУИС-ийн Күнзийн Институтэд шалгаруулалтыг зохион байгуулж нийт 376 оюутан, сурагчид оролцсон байна. Үүнээс 29 сурагч “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөрт, 13 сурагч “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрт, 7 оюутан “Тэргүүлэгч од” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарчээ. Эдгээр хөтөлбөрүүд нь “Монгол Хятадын хэл соёл боловсролын сан”-гаас тогтмол хэрэгжүүлдэг төсөл, сурагчдын дундах тэтгэлэгт хөтөлбөр нь жил бүрийн хавар, намар зохион байгуулагддаг юм.

“Мөрөөдөл од”, тэтгэлэгт хөтөл бөр, “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөлбөрүүдэд 2014 оноос хойш зохион байгуулсан бөгөөд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Ховд гэх мэт газруудаас 2091 сурагч оролцож 284 сурагч 852.000 юанийн тэтгэлэг авчээ. Үүнээс гадна 20 сурагчид 72.000 юанийн тусгай тэтгэлэг олгожээ.

2015 оноос эхлэн “Ирээдүйн эзэд” ивээн тэтгэх /хятад хэлний хичээл ордог сургуулиудаас өрхийн жилийн орлого доогуур,онц сурлагатан оюутныг шалгаруулдаг/хөтөлбөрийг зохион байгуулж 87 оюутанд 410.000 юанийн тэтгэлэг олгосон байна. Мөн “Тэргүүлэгч од” тэтгэлэгт хөтөлбөрт гурван жилийн хугацаанд 25 оюутанд 85.000 юанийн тэтгэлэг өгчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here