05.07.2019 · niitlelch.mn (Archiv)
· Archiv
Гамшгаас сэргийлэх зорилоор алба хаагчид “Сургагч багш”-аар бэлтгэгдлээ
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын “Хүүхдийн төлөөх орон нутгийн төсөл”-тэй хамтран төрийн байгууллагуудын ажилтан, алба хаагчид болон ард, иргэдийг гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх аргад суралцуулах, гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор “Сургагч багш” бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.
Энэ удаагийн сургалтад Гал түймэр унтраах, аврах 22, 54, 55 дугаар ангийн 25 алба хаагчийг хамрууллаа.
Алба хаагчдыг “Бэлэн бай” сургалтын модулийг иргэд, олон нийтийн идэвх оролцоонд тулгуурлан хэрхэн зохион байгуулах талаарх сургалтын арга барилд сургаж, сургагч багшаар бэлтгэсэн байна.
Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.