Нүүр хуудас Нийгэм Дараах 14 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлав

Дараах 14 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлав

252
0
14-torliin-uilchilgee
Дараах 14 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлав

Улсын Онцгой комисс нийслэлд тогтоосон эрсдэлийн хоёрдугаар буюу шар түвшинг нэг шат ахиулж, 14 хоногийн хугацаанд улбар шар бүс рүү шилжих шийдвэрийг гаргасан нь өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 15-ны 06:00 цагаас хэрэгжиж эхэллээ.

Энэхүү улбар шар түвшинд шилжсэнээр дараах 14 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлаж байна.

Үүнд:

1. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн

2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт

3. Баар /Диско болон кароаке/

4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

5. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар

6. Сургалтын төв /Танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй/

7. Соёл урлаг

8. Үзвэр үйлчилгээ /Нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрнө/

9. Алжаал тайлах төв

10. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /Нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрнө/

11. Саун, бассейн /Нийт суудлын тооны 30 хүртэл хувьд зөвшөөрнө/

12. Дэн буудал

13. Шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөлийн газрууд

14. Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ /Дотоод орчинд 10-аас дээш хүнтэй/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here