Нүүр хуудас Нийгэм ДАРХАН: Гамшгаас хамгаалах мэдлэг түгээх чадвартай боллоо

ДАРХАН: Гамшгаас хамгаалах мэдлэг түгээх чадвартай боллоо

82
0
gamshgaas-hamgaalah-chadwar
Гамшгаас хамгаалах мэдлэг түгээх чадвартай боллоо

Дархан- Уул аймгийн Онцгой байдлын газраас Боловсрол соёл, урлагийн газартай хамтран сургуулийн өмнөх боловсролын байгууллагын аргазүйч, эмч, багш нарт “Бэлэн бай” сургалтын багцын хүрээнд танхимын болон дадлага сургуулийг зохион байгуулж, “Батламж” гардууллаа.

Гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдлийг бууруулах мэдлэг, чадварыг эзэмшүүлэх, аюулгүй амьдрах арга ухааныг түгээх зорилготой тус сургалтад аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн 58 байгууллагын 70 орчим ажилтныг хамруулсан юм.

Эдгээр сургалтад хамрагдсан алба хаагчид аймгийн хэмжээнд бага насны хүүхдийг ахуйн осол гэмтэл болон түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх, түлэгдсэн тохиолдолд авах арга хэмжээ болон болзошгүй гамшиг, ослын үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх,

гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл ашиглаж сурах зэрэг мэдлэг мэдээллийг ”Бэлэн бай” сургалтын багцийн хүрээнд зохион байгуулах чадвартай боллоо гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here