Нүүр хуудас Нийгэм Дипломат, албан паспортууд хүчингүй болно

Дипломат, албан паспортууд хүчингүй болно

113
0
diplomat_alban_passport
Дипломат, албан паспортууд хүчингүй болно

Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын дипломат, албан паспорт олгох, эзэмших, хадгалах журмыг шинэчлэн баталсан бөгөөд энэхүү журам 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөнө.

Монгол Улс нь гадаад паспортын хүчинтэй хугацааг гар аргаар сунгахгүй байх тухай Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага (ICAO)-ын холбогдох зөвлөмж, стандартын дагуу 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн паспортад сунгалт хийхээ албан ёсоор зогсоосон бөгөөд одоо хэрэгжиж байгаа

“Монгол Улсын дипломат албан паспорт, буцах үнэмлэх олгох, эзэмших, хадгалах” журмаар дипломат, албан паспортыг 5 хүртэл жилийн хугацаатай олгоно гэж заасан.

Иймд дээр дурдсан үндэслэлээр 5 жилийн хүчинтэй хугацаа нь дуусгавар болж байгаа 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл олгогдсон нийт дипломат, албан паспорт 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болохыг мэдэгдэж байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here