27/11/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Дэлхий дахины хог хаягдлын менежмент, технологийн дэвшилтэй танилцав

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Удирдлагын академи, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TIKA)-ийн хамтран зохион байгуулж буй “Хатуу хог хаягдлын менежмент” сургалт энэ сарын 21-24 хооронд Удирдлагын академийн төв байранд амжилттай болж өндөрлөлөө.

Сургалтаар Истанбул хотын Захиргааны хог хаягдлын асуудал хариуцсан мэргэжилтэн, инженерүүд Ахмет Эмин Илдирим, Хакки Сари, Ирже Дидем Карабиек нар Истанбул хотын хог хаягдлын менежментийн бодлого, үйл ажиллагааг танилцуулж, туршлага хуваалцахын зэрэгцээ дэлхий дахины хог хаягдлын менежмент, технологийн хөгжил, хандлагын талаар мэдлэг, мэдээлэл олгох сургалт болж өнгөрсөн юм.

“Хатуу хог хаягдлын менежмент” сургалтад ХХААХҮЯ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон харьяа дүүргүүдийн алба хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Улсын төв эмнэлэг, ТББ-ийн төлөөлөгч нийт 55 хүн оролцсон байна.

Нийт 4 өдрийн 32 цагийн уг сургалтад оролцогчдод сертификат гардуулах үйл ажиллагаа боллоо.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.