Нүүр хуудас Нийгэм ЕРӨНХИЙ САЙДЫН ГЭР БҮЛ БОЛОН, ХАКУХО ДАВААЖАРГАЛ НАРЫН ХҮҮХДҮҮДЭД БАРЬСАН БЭЛЭГ.

ЕРӨНХИЙ САЙДЫН ГЭР БҮЛ БОЛОН, ХАКУХО ДАВААЖАРГАЛ НАРЫН ХҮҮХДҮҮДЭД БАРЬСАН БЭЛЭГ.

153
0

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөр 6 сарын 1-нийг  тохиолдуулан  Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт хүүхдүүдэд Төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн зохиол “Хөхөө Намжил” домгоос сэдэвлэсэн дуурийг тоглож үзүүлжээ. Энэ үеэр Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо Даваажаргал 500 хүүхдэд гарын бэлэг өгч баярлууллаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зорилтот бүлгийн хүүхдүүд тэр дундаа асрамж халамжийн төвд амьдарч буй 200 орчим хүүхэд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдтэй хамт нэг өдрийг өнгөрүүлжээ. Мөн эх үрсийн баярыг тохиолдуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гэр бүлийн зүгээс Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй 111 хүүхдэд гарын бэлэг илгээснийг  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бямбасүрэн гардуулж хүүхдээ асран халамжилж байгаа асран хамгаалагчдад нь хандан “Бага насны хүүхдүүд түлэгдэх, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол маш их гарсаар байна. Та бүхэн үр хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлээрэй” гэж захилаа.

 

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here