Нүүр хуудас Нийгэм Жүжигчин Бархүү “Хайрт Одноодоо төрсөн өдрийн мэнд хүргэе”гэлээ.

Жүжигчин Бархүү “Хайрт Одноодоо төрсөн өдрийн мэнд хүргэе”гэлээ.

1341
0

Хошин урлагийн “Х түц” продакшны жүжигчин, МУГЖ И.Одончимэгийн төрсөн өдөр тохиож байна. Тэр 1967 оны долоодугаар сарын 27-нд мэндэлсэн. Түүнд хайртай дотны хүмүүс нь баярын мэндчилгээ дэвшүүлсээр байна. Түүний хань СТА жүжигчин Т.Бархүү “Хань минь чамдаа би ямар хайртай гэж санана аа. Чамгүйгээр амьдрана гэж санаанд багтахгүй ээ. Хань минь чамдаа би ямар хайртай гэж бодно. Хэнд ч энэ үгээ би дахин хэлэхгүй. Хайрт Одноодоо төрсөн өдрийн мэнд хүргэе” хэмээгээд сүйн бөгж бэлэглэлээ. И.Одончимэг “Би өөрийгөө их азтай эмэгтэй гэж боддог. Урлагт амьдралаа зориулж явсны хариуд энэ сайхан залууг надад илгээсэн гэж боддог юм.  Би ханиа нэг их магтахыг хүсдэггүй. Гэхдээ би энэ цаг мөчид магтмаар санагдаж байна. Маш их ноён нуруутай,  гэр бүл рүүгээ хүсч, тэмүүлсэн сэтгэлтэй, зөв явахыг эрмэлздэг ийм сайхан залуу хайрласан хувь заяандаа би баярлаж явдаг. Чамдаа хайртай шүү” хэмээн сэтгэгдлээ хуваалцав .СТА, жүжигчин Т.Бархүү гэрлэх санал тавьсныхаа дараа “Никитон” хамтлагийн “Дурлалын гэмт хэрэг” киноны дуу “Чи минийх” дууг зориулан дууллаа. Өдгөө 6 настай Сүндари хэмээх хөөрхөн охинтой болсон хосуудын хувьд олны хүндлэл хүлээсэн авьяаслаг сайхан хос билээ. Тэрбээр 1989 онд УБДС-ийг жүжигчин мэргэжилээр төгсөөд Хүүхэд, залуучуудын театрт 1.6 жил ажиллаж байгаад 1991 оноос  УДЭТ руу шилжиж 2000 оны намар хүртэл драмын театрт ажиллаж байгаад 2001 оноос “Х түц” продакшндаа одоо хүртэл ажиллаж байгаа. Жүжигчин И.Одончимэг “Алганы хээ”, “Наран ургахыг хүлээхгүй”, “Нууцлагдсан дууль”, “Сэрүүн дуганы мөхөл” зэрэг уран сайхны кино болон “Чулимскэд болсон явдал ”, “Аянга”, “Хайрыг хайрла”, “Эрх гүнж”, “Өрлөг жанжны өчил”, “Хаан түүх” зэрэг 30 гаруй драмын жүжгийн гол ба туслах дүрийг бүтээсэн билээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here