Нүүр хуудас Нийгэм Замын цагдаагийн алба хаагчид…

Замын цагдаагийн алба хаагчид…

242
0
Замын цагдаагийн алба хаагчид...
Замын цагдаагийн алба хаагчид...
Замын цагдаагийн алба хаагчид СЕРТИФИКАТ-аа гардлаа
Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны “Замын аюулгүй байдлын бодлогыг сайжруулах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” төслийн хүрээнд Замын цагдаагийн алба хаагчдын дунд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр чадавхийг бэхжүүлэх сургалтыг энэ сарын 22-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж, сертификат гардууллаа.
Сургалтанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Замын цагдаагийн газар, хэлтэс, нэгжийн 80 гаруй алба хаагч хамрагдаж “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эрх зүйн зөрчлийн онцлог”, “Аюулгүй байдлыг хангах орчин үеийн дэвшилтэт арга, аргачлал”, “Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийх аргачлал”, “Автозамын хөдөлгөөний аюулгүй байдалд хийх аудит”, “Хар цэгийг тодорхойлох, түүний шинжилгээ” зэрэг тулгамдсан асуудлыг хөндсөн сэдвүүдээр гадаад, дотоодын эрдэмтэд, мэргэжилтэн, зөвлөхүүд удирдан явууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here