Нүүр хуудас Нийгэм ЗГ: Талийгаач Д.Ганбатын ар гэрт орон сууцны дэмжлэг үзүүлнэ

ЗГ: Талийгаач Д.Ганбатын ар гэрт орон сууцны дэмжлэг үзүүлнэ

100
0
amia-aldsan-tsagdaa
ЗГ: Талийгаач Д.Ганбатын ар гэрт орон сууцны дэмжлэг үзүүлнэ

Албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын гарт амиа алдсан замын цагдаагийн зохицуулагч Д.Ганбатын ар гэрт орон сууц худалдан авахад нь Засгийн газрын нөөц хөрөнгөөс дэмжлэг үзүүлнэ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2001 оны тавдугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө замын цагдаагийн зохицуулагч Д.Ганбат албан үүргээ гүйцэтгэж явахдаа бусдын гарт олон удаа хутгалуулан амиа алджээ.

Түүний эхнэр С.Уранчимэг өрх толгойлон 18 жилийн турш түрээсийн байранд найман өнчин хүүхдээ өсгөж, хүмүүжүүлж буй бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нийслэлийн Багануур, Налайх дүүрэгт энэ сарын 7-8-нд ажиллах үеэр орон сууцны дэмжлэг хүссэн өргөдөл өгсөн байна.

Тэрбээр энэ хугацаанд бүхий л шатны дарга, удирдлага, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нараас дэмжлэг хүсч хандаж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here