21/02/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Зөөврийн хяналтын камер ашиглан гэмт хэргээс сэргийлж байна

Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотод  хулгай, дээрэм, танхайн гэмт хэрэг олноор үйлдэгддэг эмзэг цэгийн судалгааг гаргаж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зорилгоор зөөврийн хяналтын камер байрлуулан ажиллаж байна.

Энэхүү хяналтын камерыг гэмт хэрэг үйлдэгдэх магадлалтай эмзэг цэгт өндөрлөг газар байрлуулж, ажиллуулснаар хулгай, дээрэм, танхайн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй байна гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч П.Очбадрах ярилаа.

Дээрэм, булаалт, хулгайн гэмт хэрэг олноор үйлдэгддэг Нийслэлийн  дүүргүүдийн нутаг дэвсгэрт  100 гаруй хяналтын камерыг суурилуулж, түүний тусламжтайгаар гэмт хэргээс урьдчилан сэргийлж, үйлдэл дээр нь таслан зогсоож, гэмт этгээдийг түргэн шуурхай илрүүлж байгаа юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.