02/04/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Инээдмийн баярын тухайд

Инээдмийн баярыг ТЭНЭГҮҮДИЙН БАЯР ч хэмээдэг

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 1-н буюу инээдмийн баярын өдөр тохиолоо. Зарим оронд энэхүү баярыг тэнэгүүдийн баяр ч гэдэг.

Энэ баярыг дэлхийн олон оронд тэмдэглэдэг ч хэрхэн үүссэн тухай бодитой түүх байдаггүй аж.

Гэхдээ энэ өдөр хүмүүс гэр бүлийн гишүүд, найз нөхдөө хуурч, эвгүй байдалд оруулж дууссаны дараа ‘Дөрвөн сарын 1-н шүү’ гэж цаад хүнээ тайвшруулдаг заншил хэдийнэ уламжлал болсон байна.

Мөн энэ өдөр хүн бүхэн дүүрэн инээдтэй уулзалдах бөгөөд хүн инээлгэм алиа хошин зүйл ярих ёстой аж.

Хэн нэгнийг хуураагүй хүн байвал шийтгэл хүлээдэг байсан гэнэ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.