Нүүр хуудас Нийгэм Мансууруулах бодисын шинэ урсгалыг таслан зогсоолоо!

Мансууруулах бодисын шинэ урсгалыг таслан зогсоолоо!

260
0
har-tamhitai-temtseh-heltes
Мансууруулах бодисын шинэ урсгалыг таслан зогсоолоо!

Хар тамхитай тэмцэх газар өнгөрсөн онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,

Нийслэлийн прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв мөн Хэвлэл мэдээллийн төвтэй хамтран нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулан ажиллажээ.

Улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 199 хэрэгт 412 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс эрэгтэй 337, эмэгтэй 75 ба уг гэмт хэргийг насны байдлаар авч үзвэл 82.5 хувь нь 18-35 насны залуучууд байна.

2018 онд Монгол Улсын хилээр мансууруулах, эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлсэн хэргүүдийг илрүүлснээс сүүлийн хоёр сарын хугацаанд интернэт сайт ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман улсаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг захиалан

Олон улсын шуудан илгээмж ашиглан хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг тогтоон мөн мансууруулах төрлийн бодисыг ахуйн хүрээнд гар аргаар тарьж ургуулдаг хэргүүдийг илрүүлэн таслан зогсоон ажиллаж байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here