Нүүр хуудас Нийгэм Нийслэл хотод өдөртөө 5-7 хэм дулаан байна 

Нийслэл хотод өдөртөө 5-7 хэм дулаан байна 

55
0
Ulaanbaatar
Нийслэл хотод өдөртөө 5-7 хэм дулаан байна 

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орж, салхи шуургатай байна.

2019 оны 3 дугаар сарын 15-ны 8 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна.

Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 5-7 хэм дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here