Нүүр хуудас Нийгэм Олон хүний мөнгийг бөөгнүүлж байгаад нэгэнд нь өгчихдөг шудрага бус тогтолцоо.

Олон хүний мөнгийг бөөгнүүлж байгаад нэгэнд нь өгчихдөг шудрага бус тогтолцоо.

128
0

Гааль татварын мэдээллийн технологийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын Ерөнхий захирал Р.Отгонтулга НӨАТ-ын сугалаанаас өөрийн хүсэл дураар хамаатан садан ах дүү, гэр бүлээ азтан болгож, нийтдээ 300 гаруй сая төгрөг хожсон, шалгагдаж байна гэх мэдээлэл яваад намжлаа.

Энэ нь үнэн ч бай, худалч бай НӨАТ-ын азтан гэдэг мухар сүсэг аз эзэнд итгэсэн монголчуудыг улам мунхаруулах зүйл бидэнд хэрэггүй гэдгийг цаг хугацаа харуулж байна. Тиймээс иргэд  ч сүүлийн үед НӨАТ-ын сугалаа гэх худал хуурмаг зүйлд итгэхээ больж, энэ ажлын үнэ цэнэ унаад байгаа юм. Нэг талаараа баахан хүний мөнгийг бөөгнүүлж байгаад нэгэнд нь өгчихдөг шудрага бус тогтолцоо.

Азтан гэдэг энэхүү элийрлээ бүр мөсөн болиод татвараас авах хувийг нь нэмэгдүүлээд болж өгвөл 10 хувь болгочих нь зөв гэдгийг учир мэдэх эдийн засаг судлаачид ч хэлж байна.

Цагаан цаас шиг ард түмэнд юу ч гэж итгүүлсэн яадаг юм гэх улс төрчдийн үзэл бодол энэхүү НӨАТ-ын сугалааны тогтолцооноос үнэртээд байгаа юм.

Тэгээд ч интернетийн бүх л зүйлийг хүн л удирдаж байгаа, сугалаа гэдэг зүйл нь нүдээ аниад гараа оруулаад нэгийг нь сонгодгоос ч өөр зүйл. Өөрөөр хэлбэл, сугалааны тохирлыг хариуцдаг программистууд өөрийн хүслээр бяцхан өөрчлөлт хийгээд, өөрийнхөө талын хүнийг азтан болгоод мөнгөө хуваачих ч боломжтой гэдгийг компьютерийн ухаан мэдэх нэг нь угаасаа мэднэ.

Дэлгүүрийн худалдагчид азтан болчих гээд үйлчлүүлэгчдийнхээ сугалааг аваад хоцорчих хүсэлтэй, албаны хүмүүс нь сугалаа нэрийдлээр өөрсдийгөө азтан болгочих янзтай, энэ дунд үнэнч худалдан авагч жирийн иргэд цөм хохирч байгаа.

Өнөөдрийг хүртэл азтан болж үзээгүй хэдэн мянган хүн байхад тогтмол азтан болдог хэдэн арван хүн байх юм билээ. Ер нь энэ тогтолцоог нэг л өөрчлөхгүй бол арай л болохгүй байна.

НӨАТ нэрийдлээр бид илүү мөнгө төлж худалдан авалт хийгээд байгаа гэдгийг та бүхэн мэдэж байна уу, Р.Отгонтулгын фракцынхаан. Азтан гэдэг мухар сүсгийг тогтолцоог өөрчлүүлэх хүсэл байна уу?

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here