Нүүр хуудас Нийгэм Орхон аймаг цас арилгах зориулалттай 10 гаруй төхөөрөмжтэй боллоо

Орхон аймаг цас арилгах зориулалттай 10 гаруй төхөөрөмжтэй боллоо

123
0
Орхон аймгийн Хот тохижуулах газар цас арилгах зориулалттай техник хэрэгсэлтэй боллоо. Нийт 10 нэр төрлийн моторт тоног төхөөрөмжийг ОХУ, БНХАУ-аас худалдан авахад  орон нутгийн төсвөөс 20 сая төгрөг зарцуулжээ.
Эдгээр нь дагтаршсан цасыг бутлах, замын бордиур орчмын цасыг хамж цацах зориулалттай гэнэ. Ингэснээр Хот тохижуулах газрын ажилтнуудын ажлын бүтээмж дээшилж, хүн хүчний хуваарилалтыг боловсронгуй болгоход чухал нөлөө үзүүлнэ гэж тус газрын Ерөнхий инженер Г.Буяннэмэх ярилаа.
Үүнээс гадна ирэх онд Хот тохижуулах газарт Япон Улсын Токомачи хотоос цас арилгах зориулалттай, өндөр хүчин чадалтай авто машин нийлүүлэхээр болжээ. Энэ талаар Засаг дарга Д.Батлут ярихдаа “Бид Япон Улсын Токомачи хоттой тогтоосон харилцаа, хамтын ажиллагааныхаа хүрээнд Эрдэнэт хотод тусгай зориулалтын авто машин нийлүүлээч гэсэн хүсэлт гаргасан. Өнгөрсөн сард тус хотын удирдлагуудаас зөвшөөрсөн хариу ирүүлсэн. Тусгай зориулалтын автомашины зах зээлийн ханш нь 500 гаруй сая төгрөг боловч бид үүнийг үнэ төлбөргүй авахаар боллоо” гэлээ.
Дашрамд дурдахад, Хот тохижуулах газрын ажилтнуудыг аливаа тэмдэглэлт өдрөөр ажиллахад орон нутгаас нэмэгдэл цалин олгохоор боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here