Нүүр хуудас Нийгэм Пиротехникийн хэрэгслийг хууль бусаар худалдвал хариуцлага тооцно гэв

Пиротехникийн хэрэгслийг хууль бусаар худалдвал хариуцлага тооцно гэв

117
0

Нийслэлийн Цагдаагийн газраас “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” Монгол Улсын хууль, Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, шинэ жилийн баярын арга хэмжээг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, пиротехникийн хэрэгслийг хууль бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулах явдлыг таслан зогсоох зорилгоор “Пиротехникийн хэрэгсэл” нэгдсэн арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд Нийслэлийн онцгой байдлын газар болон пиротехникийн хэрэгслээр үйлчилдэг аж ахуй нэгжүүдийг оролцуулан уулзалт зохион байгуулж, пиротехникийн хэрэгслийг худалдах, ашиглах тухай албан мэдэгдлийг хүлээлгэн өглөө.

Мөн пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулдаг аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, худалдааны төв, зах, дэлгүүр, гудамж талбайд тавих хяналтыг эрчимжүүлж, пиротехникийн хэрэгсэл борлуулах явдлыг таслан зогсоож, зөрчил илэрсэн тохиолдолд хариуцлага тооцон ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here