Нүүр хуудас Нийгэм САЙН МЭДЭЭ: Монгол инженерүүд “уулын экскаваторын шанага” хийжээ

САЙН МЭДЭЭ: Монгол инженерүүд “уулын экскаваторын шанага” хийжээ

120
0
uuliin-ecskowatoriin-shanaga-2018
Монгол инженерүүд "уулын экскаваторын шанага" хийжээ

Бид эх орондоо бүтээж, үйлдвэрлэж, хийдэг болжээ. Үүний томоохон илрэл нь “Багануур” ХК-ийн мэдээлснээр тус компанийн инженер техникийн ажилчид “ЭШ 10/70” экскаваторын шанагыг өөрсдийн хүчээр эх орондоо үйлдвэрлэжээ.

Шанагыг дотооддоо үйлдвэрлэснээр гадаадаас худалдаж авах зардлыг 40-өөс дээш хувиар бууруулах боломжтой аж.

“ЭШ 10/70” экскаваторын шанагыг анх өнгөрсөн оны 6 дугаар сард анх удаа дотоод нөөц бололцоондоо тулгуурлан өөрсдөө үйлдвэрлэж эхэлсэн. Тэгвэл саяхан 9 хүний бүрэлдэхүүнтэй баг 3 сарын хугацаанд үйлдвэрлэсэн хоёр дахь шанагаа хүлээлгэн өглөө.

shanaga-uildwerlew
Шанагыг 9 хүний бүрэлдэхүүнтэй баг 3 сарын хугацаанд үйлдвэрлэв

Эхний шанагаа ОХУ-ын экскаваторын техникийн үзүүлэлтийн дагуух шанаганы дизайнаар хийсэн бол хоёр дахь шанагаа Америк экскаваторын зураг схемийг ашиглаж хийжээ.

Шанаганы үндсэн хэсгүүдийг листээр хийж дотор хэсгүүдийг элэгдэлд тэсвэртэй материалаар хуяглаж өгсөн байна. “Багануур” ХК-ийн “ЭШ-10/70” маркийн 4 экскаватор жилдээ дунджаар 7 сая 140 мянган метр куб уулын цулын ажил гүйцэтгэх төлөвлөгөөтэй байдаг.

Энэ нормоор компани жилд 2 ширхэг шанага худалдан авах шаардлага гардаг. Тус компани цаашдаа “ЭШ 15/90” экскаваторын шанага үйлдвэрлэхээр төлөвлөөд байгааг тус команийн удирдлага мэдэгдэж байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here