Нүүр хуудас Нийгэм Сансрын нисгэгч Ж.Гүррагчаан 70 насны ойг тохиолдуулан хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ

Сансрын нисгэгч Ж.Гүррагчаан 70 насны ойг тохиолдуулан хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ

169
0

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон болон Тамгын газрын удирдлагууд өнөөдөр (2017.12.05) УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан, сансрын нисгэгч, УИХ-ын Тамгын газрын ахмад настан Ж.Гүррагчааг 70 насных нь ойг тохиолдуулан хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ахмад настан Ж.Гүррагчаад баяр хүргэж, эрүүл энхийг хүссэн юм.

УИХ-ын даргын захирамжаар баталсан Ахмадын сангийн дүрэмд УИХ-ын Тамгын газрын ахмад настнуудын ойг тэмдэглэн, баяр хүргэж, хүндэтгэл үзүүлж байхаар заажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here