Нүүр хуудас Нийгэм СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛЖ БУЙ МӨН БОЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛЖ БУЙ МӨН БОЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

1224
0

-Өнөөдөр Сүхбаатарын талбайд Зам, тээврийн хөгжлийн яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр болжбайна. Энэхүү өдөрлөгөөр хугацаа нь дууссан жолооны үнэмлэх сунгах үйлчилгээг үнэ төлбөргүй хийж байна. Энэ талаар албаны хүнээс тодруулахад: 2008 оноос өмнө автомашин жолоодох эрхээ авсан жолооч нар үнэмлэхээ таван жилийн хугацаатай үнэ төлбөргүй газар дээрээс нь авах боломжтой аж. Харин 2008 оноос хойш  ангилал авсан жолоочид мэргэшсэн жолооч бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх 21 хоногийн сургалтад хамрагдах юм. Ингэснээр жилийн хугацаанд үнэмлэх гаргана гэнэ.                                                                                                                                                                   -Мөн энэ сарын 28-нд Өмгөөллийн байгууллага бий болсны 89 жилийн ойг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Хүний эрхийн Үндэсний Комисс, НЗДТГ хамтран “Өмгөөлөгч-Танд тусалъя” иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг Сүхбаатарын талбайд  зохион байгуулах тул иргэдийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.Монголын өмгөөллийн байгууллага анх  1928 оны 5 сарын 28-ны өдрийн Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 52-р тогтоолоор “Шүүн таслах тухай олон ардад тусламж үзүүлэх бүлгэм” нэртэй байгуулагдаж байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here