Нүүр хуудас Нийгэм Таван аймагт цэвэрлэх байгууламж барих санхүүжилт шийдэгдлээ

Таван аймагт цэвэрлэх байгууламж барих санхүүжилт шийдэгдлээ

88
0
tsewerleh-baiguulamj
Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай өнөөдөр гурван чиглэлээр гэрээ байгууллаа

Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай өнөөдөр гурван чиглэлээр гэрээ байгууллаа.

Дээрх гэрээнд Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч. Хүрэлбаатар, АХБ-ыг төлөөлөн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

Ингэснээр таван аймагт цэвэрлэх байгууламж барих 20 сая ам.долларын зээл, Улаанбаатар хотын гэр хорооллыг эко хороолол болгон хөгжүүлэх 53 сая ам.долларын буцалтгүй тусламж,

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн 3 сая ам. долларын буцалтгүй тусламжийн төслийн хэлэлцээрийг Монгол Улс хэрэгжүүлэхээр болж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here