Нүүр хуудас Нийгэм Тусгай тоноглол бүхий 10 машиныг худалдан авчээ

Тусгай тоноглол бүхий 10 машиныг худалдан авчээ

309
0
tsagdaagiin-gazar-10-mashin-ogloo
Тусгай тоноглол бүхий 10 машиныг худалдан авчээ
~Тусгай тоноглол бүхий 10 машиныг худалдан авчээ~

Цагдаагийн газар 350 сая төгрөгөөр 10 машин авлаа
Эргүүл хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн цагдаагийн газарт фургон автомашин хүлээн авах үйл ажиллагаа боллоо.

Тодруулбал, хөдөлгөөнт эргүүлийн автомашин, тусгай хэрэгсэл худалдан авах 350 сая төгрөгийг зарцуулах эрхийг НИТХ цагдаагийн газарт шилжүүлсэн байна. Улмаар цагдаагийн газар Хурд авто ХХК-тай гэрээ байгуулан энэ онд Орост үйлдвэрлэгдсэн, Уаз-22069 маркийн туулах чадвар сайтай, иж бүрэн тусгай тоноглол бүхий 10 машиныг худалдан авчээ.

Эдгээр машиныг цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг шуурхай хүргэх зорилгоор алслагдсан дүүрэг болон гэр хороолол олноор төвлөрсөн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгөх юм.

Эргүүл хөтөлбөр нь 2016 оноос хэрэгжиж байгаа ба 2020 хүртэл хоёр үе шаттайгаар үргэлжлэх юм.

Энэ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажлыг олон улсын цагдаагийн байгууллагын жишигт хүргэж, эргүүлийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг боловсронгуй болгож цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилготой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here