Нүүр хуудас Нийгэм Туул голын ойр орчимд байнгын цэвэрлэгээ хийгдэнэ

Туул голын ойр орчимд байнгын цэвэрлэгээ хийгдэнэ

198
0
tuul-goliin-tsewerlegee
Туул голын ойр орчимд байнгын цэвэрлэгээ хийгдэнэ
~Туул голын ойр орчимд байнгын цэвэрлэгээ хийгдэнэ~

Туул голын сав газрын хог хаягдлыг тогтмол цэвэрлэгээтэй болгох ажлыг эхлэл болгож зориулалтын бага оврын хог тээврийн автомашиныг Баянзүрх дүүрэгт хүлээлгэн өглөө.

Уг хог тээврийн машинтай болсноор Туул голын дагуух иргэдийн тарьсан хогийг тогтмол түүх, аялж зугаалж буй иргэдийн хогыг тэр дор нь ачих зэрэг боломжтой болох юм.

Мөн Хьюндэй Портер маркийн уг автомашиныг монгол инженерүүд 100% газ хөдөлгүүртэй болгож түлш зарцуулалтыг багасгасан төдийгүй хог тээвэрлэлт хийх зориулалтын ачилтын тэвштэй болгосноороо онцлог юм.

4 ширхэг тэвштэй тул хог ачиж буулгах цагийг хэмнэнэ. Өмнө нь Туул голын сав газарт байнгын цэвэрлэгээ хийгддэггүй байсан бол одооноос байнгын цэвэрлэгээ хийх 3 ажилтан, 1 машин техник тогтмол ажиллах бөгөөд энэ ажил үр дүнгээ өгөх юм бол машин техникийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here