Нүүр хуудас Нийгэм УНТЭ шилдэг судлаачдаа шалгарууллаа

УНТЭ шилдэг судлаачдаа шалгарууллаа

160
0

УНТЭ өөрийн  судлаач эмч нарын дунд эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг хийлээ.

Хурлын үеэр шилдэг судлаачдыг шалгаруулах уралдаан зарласны дагуу шилдгүүдээ тодруулсан юм.

Оюуны бүтээлээ шүүн тунгаалгах 17 эмчийн 16 эрдэм шинжилгээний ажлыг уралдуулан, тэдний  итгэлтэй танилцлаа. Бүтээлийг  нотолгоонд суурилсан байдал, үндэслэл, эмнэлзүйн ач холбогдол, монголд хийгдсэн, анх удаа судалгааны үр дүнгээ танилцуулж байгаад  ач холбогдол өгч шүүлтийг гаргаснаараа онцлог байлаа.

Бүтээлийн шалгарууллалтаар:

1 дүгээр байр: “Өвдөгний хиймэл үе суулгах мэс заслын дараах өвдөлтөнд Габапентиний үзүүлэх нөлөө” сэдвээр  Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн эрхлэгч Х.Баялагмаа

2 дугаар байр: “ Иматиниб эмчилгээний үр дүнг Архаг миелолейкемийн тохиолдолд захын цусан дахь цагаан эсийн хэлбэр болон BCR-ABL генийн илрэлээр хянасан дүн  ”  ЦЭСЧШСТ-ийн эмч А. Нансалмаа

3 дугаар байр: “ Насанд хүрэгчдийн цочмог лейкемийн огошлогоонд иммунофенотипийн болон патоморфологийн шинжилгээний дүнг харьцуулан судлах нь” ЦЭСЧШСТ-ийн эмч

Б. Алтаншагай удаалсан юм.

Шүүгчээр:

ШУГТЭ-ийн зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор Ц. Бадамсэд

АШУҮИС-ийн эрдмийн болон мэргэжлийн сургалтын албаны дарга АУ-ны доктор профессор Д. Амарсайхан

УНТЭ-ийнэ судалгаа,  эрдэм шинжилгээ хариуцсан нарийн бичиг , НЭМ-ийн магистр, АУ-ны поктор Н. Сувд нар ажиллалаа.

Шилдгүүдийг:

1 дүгээр байрт:  Өргөмжлөл, 1.500.000 төгрөгөөр

2 дугаар байрт:  Өргөмжлөл 1.000.000төгрөгөөр

3 дугаар байрт:  Өргөмжлөл 700.000 төгрөгөөр шагналаа.

Санхүүгийн ивээн тэтгэгчээр  УНТЭ-ийн Мэс заслын зөвлөл, Дотрын зөвлөл байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here