15/01/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Хэнтий аймаг 2018 оныг “Өрхийн…
Хэнтий аймаг 2018 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгов
2018 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгох саналаа Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун Засаг даргын Зөвлөлийн хоёрдугаар хуралдаанд танилцууллаа.
Ингэснээр байгууллага бүр “Өрх гэр-Эрүүл мэнд”, “Өрх гэр-Ажлын байр” гэх мэт өрх гэр рүү чиглэсэн томоохон ажлуудыг бүтэн жилийн турш санаачлан хэрэгжүүлж ажиллах юм байна.
Уг асуудлыг Засаг даргын зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар дэмжжээ. Хэнтий аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, ажил хэрэг болгохоор шийдвэрлэлээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.