Нүүр хуудас Нийгэм ХЭНТИЙ: Газар ухаж чулуу түүсэн иргэдэд хариуцлага тооцлоо

ХЭНТИЙ: Газар ухаж чулуу түүсэн иргэдэд хариуцлага тооцлоо

49
0
gazar-uhaj-chuluu-tuuw-hentii
Газар ухаж чулуу түүсэн иргэдэд хариуцлага тооцлоо

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газартай хамтран энэ амралтын өдрүүдэд Баянхутаг суманд иргэд хууль бусаар шинээр газар хөндөн байгалийн өнгөт чулуу олборлосон зөрчлийг илрүүлж 187 ширхэг байгалийн өнгөт чулуу, 8 хараацай, 2 лоом малтуурга, 2 хүрз, 4 ямааны сам зэрэг эд зүйлийг хураан авч Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэлээ.

Чулуу түүсэн иргэд ажлын байр олдохгүй байгаа учир орлого олох үүднээс чулуу түүсэн гэж байгаа боловч аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын ажлын байрны нэгдсэн зарыг орж сонирхоход 20 ажлын байрны зар байна. Мөн орон нутгийн зарим группүүд дээр ажилтан авах зарууд нилээдгүй байна.

Иргэн та хялбар аргаар ашиг орлого олох хандлагаа өөрчилж, хууль зөрчин газар шороогоо ухаж байгаль орчноо сүйтгэж хохирол учруулж байхаар дараах ажлын байрыг сонирхоорой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here