Нүүр хуудас Нийгэм Хүй долоон худагт “Нүүдэлчин Монгол 2018” наадам болно

Хүй долоон худагт “Нүүдэлчин Монгол 2018” наадам болно

920
0
nuudelchin_mongol_2018
“Нүүдэлчин – Монгол 2018” их наадмыг 2018 оны 08 сарын 11-15-ны өдрүүдэд зохиогдоно
~Хүй долоон худагт “Нүүдэлчин Монгол 2018” наадам болно~

“Нүүдэлчин – Монгол 2018” их наадмыг 2018 оны 08 сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хот “Хүй долоон худаг”-т зохион байгуулах гэж байна.

“Нүүдэлчин – Монгол 2018” их наадмын хүрээнд ард түмний дунд 13 удаа амжилттай зохион байгуулагдаж “Ардын урлагийн их наадам” нэрээр дотно танил болсон “Соёлын биет бус өвийн их наадам” болон “Үндэсний спортын YI их наадам”- ууд нэгэн зэрэг явагдана.

Энэ удаагийн “Соёлын биет бус өвийн их наадам”-ыг ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенци”-ийн зарчмыг баримталж 5 ай савын хүрээнд зохион байгуулах юм. Үүнд:

1. Эх хэл болон аман уламжлал, илэрхийллүүд;

2. Гар урлал;

3. Язгуур урлаг;

4. Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан;

5. Уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам гэсэн нэгдмэл, цул байдлаар ардын авьяастнуудыг шалгаруулах юм.

“Соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалт 06 сарын 05-25-ны өдрүүдэд 21 аймаг, нийслэл хотноо, хоёрдугаар шатны шалгаруулалт 08 сарын 11-15-ны өдрүүдэд “Хүй долоо худаг”-т зохион байгуулагдана.

“Нүүдэлчин – Монгол 2018”-т аймаг, нийслэлээс шалгарсан билиг авъяастнууд ард түмэндээ уламжлалт соёлын 26 төрөл, 100 гаруй зүйлийн өвийг сонирхуулж, нутаг нутагт өвлөн уламжлагдсан язгуур өвийн нандин тоглолтуудыг толилуулна.

Мөн их наадмын талбай “Хүй долоо худаг”-т аймаг тус бүрийн “брэнд” бүтээл, бүтээгдэхүүн худалдаалагдахаас гадна Монгол түмний уламжлалт морьт сурын харваа, шатар, шагайн харваа, морин поло, их талын хүчтэн тэмцээнүүд олон нийтийн дунд нээлттэй зохион байгуулагдах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here