Нүүр хуудас Нийгэм Хүний аминд хүрч зугтсан 19 настай…

Хүний аминд хүрч зугтсан 19 настай…

306
0
Хүний аминд хүрч зугтсан 19 настай...
Хүний аминд хүрч зугтсан 19 настай...
Хүний аминд хүрч зугтсан 19 настай жолоочийг саатуулжээ
Автомашин жолоодон, замын хөдөлгөөнд оролцож яваад бусдын амь насыг хөнөөж, хэргийн газраас зугтсан этгээдийг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн зохицуулагчид баривчлан, саатууллаа. Осол гаргасан жолооч 19 настай, Х гэгч байжээ.
Осол өчигдөр /2017.12.21/ үүрийн 05.00 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу “БСБ” дэлгүүрийн урд замд гарсан байна.
Гэмт этгээд улсын дугааргүй автомашинтай хөдөлгөөнд оролцож, 33 настай, эрэгтэй Б-г мөргөж, аминд нь хүрсэн байна.
Цагдаа нар ослын газраас зугтсан Х-г өглөөнөөс эрэн сурвалжилж, шуурхай ажилласны дүнд олж тогтоосон ба тэрбээр хүн дайрсан машинаа Баянхошуунд айлын хашаанд нуужээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here