Нүүр хуудас Нийгэм ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУД 6 САРЫН 10-С ХҮҮХЭД АВЧ ЭХЛЭНЭ

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУД 6 САРЫН 10-С ХҮҮХЭД АВЧ ЭХЛЭНЭ

189
0

 

Энэ жил нийслэлийн ногоон бүсэд 24 хүүхдийн амралт зуслан үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл аваад үйл ажиллагаагаа 6 сарын 10 -наас 1-р ээлжээ авч эхлэх гэж байна.   Энэ зуслангийн гурав нь шинээр байгуулагдсан зуслан юм байна.

Үүнтэй холбоотойгоор НЗДТГ, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан   зургаадугаар сарын 5-8-ны өдрүүдэд  зуслангуудад хяналт шалгалт хийж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь  бататгаж өгөх болсон талаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Ариунгэрэл мэдээлэв.

Зуслангийн нэг ээлж долоо хоног үргэлжлэх бөгөөд төлбөр нь өдрийн 23-25 мянган төгрөг байх юм. Зусланд амрах эрхийн бичгийг энэ сарын 25-наас Улаанбаатар чуулгын байранд худалдажэхлэх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here