Нүүр хуудас Нийгэм Хүүхдэд зориулсан “Петя ба чоно” симфони үлгэрийн тоглолт болно

Хүүхдэд зориулсан “Петя ба чоно” симфони үлгэрийн тоглолт болно

149
0
pitya ba chono
Хүүхдэд зориулсан “Петя ба чоно” симфони үлгэрийн тоглолт болно
~Хүүхдэд зориулсан “Петя ба чоно” симфони үлгэрийн тоглолт болно~

Монгол Улсын Филармони бүх нийтийн боловсролыг дэмжих “Хөгжим” хөтөлбөрийн хүрээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ирэх сарын 1-нд “Петя ба чоно” хүүхдэд зориулсан симфони үлгэрийн тоглолт толилуулахаар болжээ.

Оросын алдарт хөгжмийн зохиолч С.С.Прокофьев “Петя, чоно хоёр” үлгэрт симфонийн цомнол, хөгжим бичиж, өнгөрсөн зуунд дэлхийн олон хүүхэд багачуудыг сонгодог урлагт дурлуулсан ажээ. Одоогоос 83 жилийн өмнө туурвисан симфони үлгэр дөрвөн удаа хүүхэлдэйн кино болон дэлгэцнээ амилж, 2007 онд Оскарын “Богино хэмжээний хүүхэлдэйн кино” төрөлд шилдгийн шилдэг бүтээлээр шалгарсан байна.

Тус үлгэрт, Петя хүү зоригтой, аливаа зүйлийг ажиглан, учрыг нь танин мэдэх дуртай, хүүхдүүдийг хөгжимд дурлуулж чаддаг их хүчтэй. Үзэгч хүүхдүүд Петятай хамт аялж, түүний хэрхэн авхаалж самбаа гаргаж ховдог чоныг барьж, амьтны хүрээлэнд аваачсаныг энэхүү тоглолтоос үзэх боломжтой.

Петя нугас найзаа чононд идүүлсэн ч бууж өгөлгүй, бяцхан шувуутай нийлж байгаад чоныг барина. Харин анчид чоныг авлах л ёстой гэж бодож байсан бол энэ ойлголтыг нь Петя өөрчилж, махчин чоныг амьтны хүрээлэнд аваачиж чаддаг байна.

Дүр бүр нь хөгжмийн зэмсгээр илэрхийлэгддэг энэхүү үлгэрийг Улсын Филармонийн Симфони найрал хөгжим бяцхан хүүхдүүдэд ярьж өгөх нь.

Тоглолтын тасалбар 5000 төгрөг бөгөөд https://www.ticket.mn/event/266/ болон 1900-1800 үнэгүй хүргэх юм ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here