Нүүр хуудас Нийгэм Хөвсгөл нуур дээгүүр зорчихыг ХОРИГЛОВ!

Хөвсгөл нуур дээгүүр зорчихыг ХОРИГЛОВ!

1186
0
Хөвсгөл нуур дээгүүр зорчихыг ХОРИГЛОВ!
Хөвсгөл нуур дээгүүр зорчихыг ХОРИГЛОВ!
Хөвсгөл нуур дээгүүр зорчихыг ХОРИГЛОВ!
Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдаж,  ирэх хоёрдугаар сарын 25 хүртэл Хөвсгөл нуураар зорчихыг хоригложээ. Учир нь тус аймгийн хэмжээнд нийт нутгаар дулаан өвөл болсонтой холбогдуулан гол мөрний ус өмнөх жилээс нимгэн хөлдсөн байна. Үүний улмаас гол мөрний мөсөн дээгүүр зорчиж яваад осолдох тохиолдол цөөнгүй гарсан байна.
Тухайлбал, энэ сарын 21-ий шөнө Ханх сумыг зорьж явсан 11 зорчигчтой фургон машин Хөвсгөл нуурын хар хил рүү цөмөрч орсон байна. Нуурт  машин цөмөрч  орсонтой холбогдуулан энэ сарын 22-ноос зам тээврийн байцаагч нар хяналт шалгалт хийж иргэдийг зөвхөн өдрөөр зорчуулж байсан бол  өнөөдрөөс эхлэн Хөвсгөл нуураар зорчих хөдөлгөөнийг сарын хугацаанд бүрэн хориглолоо. Ханхыг зорих иргэдийг зөвхөн Сантын даваагаар зорчих үүрэг өгч, хяналт шалгалтыг тогтмол ажлуулахаар аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here