Нүүр хуудас Нийгэм Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажилгүй иргэд 23.1 мянга байна

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажилгүй иргэд 23.1 мянга байна

198
0
hodolmor-erhlelt
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажилгүй иргэд 23.1 мянга байна

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны 8 дугаар сарын эцэст 32.4 мянга болж, 23.1 (71.1 хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 9.3 (28.9хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 2.2 (8.8хувь) мянган хүнээр буурч, өмнөх сараас 0.5 (2.4хувь) мянган хүнээр өсөж, 23.1 мянга болсны 12.2 (52.9хувь) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 9.1 (39.5хувь) мянга нь Улаанбаатарт, 4.3 (18.5хувь) мянга нь Хангайн бүсэд, 4.0 (17.1хувь) мянга нь Баруун бүсэд, 3.5 (15.2хувь) мянга нь Төвийн бүсэд, 2.2 (9.7хувь) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 447 (1.9хувь) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 205 (45.9хувь) нь эмэгтэйчүүд байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажилгүй иргэд 23.1 мянга байна

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2018 оны эхний 8 сард ажилгүй 55.5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 12.6 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 45.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 4.8 (9.4хувь) мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 2.3 (22.6 хувь) мянган хүнээр өсөж, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 4.3 (8.6%) мянган хүнээр буурсан байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн иргэдийг ажил хайж буй шалтгаанаар нь авч үзвэл, 2018 оны 8 дугаар сарын эцэст хамгийн их буюу 55.0 хувийг ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд, хамгийн бага буюу 0.04 хувийг хөдөлмөрийн насанд хүрч асрамжийн газраас гарсан иргэд эзэлж байна. 2018 оны 8 дугаар сарын эцэст бүртгэлтэй ажилгүй иргэдийн 48.4 хувийг бүрэн дунд, 29.3 хувийг дипломын болон бакалаврын дээд, 7.2 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.8 хувийг суурь, 4.9 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.1 хувийг бага, 1.2 хувийг боловсролгүй, 1.1 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлж байна.

Мөн улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Өмнөговь, Ховд, Говь-Алтай, Архангай, Сэлэнгэ, Төв, Дорноговь, Сүхбаатар, Орхон, Говьсүмбэр, Өвөрхангай аймгуудад улсын дунджаас 1.3-22.2 пунктээр илүү байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here