Нүүр хуудас Нийгэм Хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах хуулийн

Хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах хуулийн

188
0
Хуулийн
Хуулийн
Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй.

Хуулийн хугацаа дуусахад 4 хоног үлдсэн бөгөөд 2018 онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 40.000 орчим албан тушаалтнаас 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 10.00 цагийн байдлаар 33.542  мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 86 хувьтай байна.

Харин Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 282 албан тушаалтнаас тухайн албан тушаалдаа ажиллаж байгаа 272 албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор УИХ-ын гишүүн 26, Засгийн газрын гишүүн 12, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга 38, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, ерөнхий консул 29,  бусад 51, нийт 156 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн нь 57,3 хувьтай байна.

Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажлын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг тус газраас анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here