Нүүр хуудас Нийгэм Цасаар шуурч, хүйтний эрч ЭРС…

Цасаар шуурч, хүйтний эрч ЭРС…

200
0
Цасаар шуурч, хүйтний эрч ЭРС...
Цасаар шуурч, хүйтний эрч ЭРС...
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасаар шуурч, хүйтний эрч ЭРС нэмэгдэнэ
ЦУОШГ-аас 2018 оны нэгдүгээр сарын 29-нөөс 2 дугаар сарын 5-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцууллаа. Тус мэдээнд дурдсанаар хугацааны дунд үеэр бага зэргийн цас орж шуурч, хүйтний эрч чангарах гэнэ.
Баруун аймгуудын нутгаар: 31-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 31-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 28-33 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Төвийн аймгуудын нутгаар: 31-нд зарим газраар бага зэргийн цас орж, салхи баруун хойоос 9-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 1-2нд нутгийн зүүн хэсгээр цас бударч явган шуурна. Салхи зүүн өмнөөс 4-9м/с. 31-3-нд хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгороор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Зүүн аймгуудын нутгаар: 29,3-нд нутгийн зүүн хэсгээр, 31-1нд зарим газраар, 2-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхи хойноос 7-12 м/с хүрч явган шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.Говийн аймгуудын нутгаар: 31-нд нутгийн хойд хэсгээр, 1-нд зарим газраар бага зэргийн цас орж, салхи зарим газраар 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 31-2-нд хүйтний эрч бага зэрэг чангарч Өмнөговийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here