Нүүр хуудас Нийгэм Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн...

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

422
0

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Б.Баттөмөр нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, С.Чинзориг, Н.Номтойбаяр нар үг хэлсэн.

УИХ-ын гишүүд, цэргийн албан хаагчид ажиллаж байх үедээ цолны нэмэгдэл гэж авдаг бөгөөд тэтгэвэрт гарсны дараа тогтоолгосон тэтгэвэр дээрээ цолны нэмэгдлээ үргэлжлүүлэн авах асуудлыг хуульд тусгаж болох эсэх талаар тодруулж байлаа. Түүнчлэн хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулснаар хэдий хэмжээний нэмэлт зардал гарах талаар лавласан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр болон ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, цэргийн албан хаагчид алба хашиж байх хугацаандаа цолны цалинг давхар авч явдаг бөгөөд бэлтгэл чөлөөнд гарах үед нь авч байсан цалингийн 80 хувиар тооцон тэтгэврийг тогтоодог юм байна. Өөрөөр хэлбэл, цолны нэмэгдэл орсон цалингийн нийт хэмжээний 80 хувиар тооцохоор цолны нэмэгдэл тэтгэврийн хэмжээнд багтаж яваа аж.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлбэл нэг жилд 260.2 сая төгрөгийн нэмэлт зардал гарах тооцоо гарч байгаа юм байна. Одоогийн байдлаар цэргийн тэтгэвэр авагчийн тоо 16.3 мянга байгаа бөгөөд 2017 онд энэ тоог 1.1 мянган хүнээр нэмэгдүүлж, 17.4 мянган цэргийн тэтгэвэр авагчид 104 тэрбум төгрөгийн зардлыг төсөвт тусган баталсан тул хууль хэрэгжүүлэхэд гарах зардал батлагдсан төсөвт багтаж нэмэлт зардал гарахгүйгээр хэрэгжих боломжтой гэлээ.

Гишүүд ийнхүү хэлэлцээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here