Улс тунхагласны 92 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, НИТХ-ын тэргүүлэгч Ц.Сандуй нарын тэргүүтэй төлөөлөгчид Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө.
Мөн цэцэг өргөн ёслолд УИХ-ын гишүүд, намын дэмжигчид хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслолд оролцлоо.