Нүүр хуудас Нийгэм Ц.Өлзийжаргал: Г.Номуундарийн…

Ц.Өлзийжаргал: Г.Номуундарийн…

137
0
Ц.Өлзийжаргал: Г.Номуундарийн асуудалтай...
Ц.Өлзийжаргал: Г.Номуундарийн асуудалтай...
Ц.Өлзийжаргал: Г.Номуундарийн асуудалтай холбоотойгоор 50-иад хүнээс байцаалт авсан
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь инстаграм хуудсаараа дамжуулан, улс төр, бизнесийн хүрээнийхний хүүхдүүд хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг, бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн тухай бичлэг тавьсан нь олны анхаарлыг татаж байна. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээлэл хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргалтай ярилцлаа.
-Г.Номуундарнйн ярьсан асуудлыг хуулийн байгууллага өмнө нь шалгаж байсан уу?
-Энэ талаар өмнө нь цагдаагийн байгууллагад ямар нэгэн гомдол мэдээлэл ирсэн тохиолдол байхгүй байна. Тэгэхээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан, шүүх рүү шилжүүлсэн гэсэн асуудал байхгүй гэсэн үг. Харин Г.Номуундарийн бичлэг цацагдаж эхэлснээр гэмт хэргийн шинжтэй гэж үзэн цагдаагийн байгууллага шалгалтаа эхлүүлээд байна. Шалгалтын явцад нэр дурдагдсан хүмүүс болон тэдгээрийн эцэг эх зэрэг нийт 50-иад хүнээс байцаалт авч бусад шаардлагатай ажиллагааг хийж эхлээд байна.

-Шалгалтын явцад тогтоогдсон зүйлсээс ярьж болох уу?

-Шалгалтын явцад Г.Номуундарийн ярьсан “Манай дүү хүчиндүүлсэн’ гэх асуудал нь худлаа болох нь тогтоогдсон. Дүү гээд байгаа нь түүний хамаатны охин байх ба тэрээр өөрөө болон, түүний эцэг эх байцаалт өгсөн . Мөн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр тийм асуудал болоогүй болох нь тогтоогдоод байна. Цаашид бусад асуудлыг шалгаж байна. Манай хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд нотлогдоогүй зүйлийг бодит мэтээр тайлбарлах, иргэдийн нэр төрд нь халдаж буруу ташаа мэдээлэл түгээхгүй байх талаар анхаарах хэрэгтэй байна. Сошиалд нэр нөлөө бүхий хүмүүс өөрсдийн хаягуудад охины бичлэгийн тухай, цохон нэрлэсэн хүмүүсийн талаар дураар доромжилж, зураг байршуулан бусдын нэр хүндэд халдаж хүний эрхийг ноцтойгоор зөрчиж эхэлсэн. Бусдын нэр төрд халдах, гүтгэх зэрэг нь хуулийн дагуу хориотой гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Г.Номуундарь охиныг сэтгэцийн эмчилгээ хийлгэж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Ер нь сошиалд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэгдсэн мэдээллүүд охинд болон ар гэрийнхэнд нь маш хүндээр тусч байгаа гэдгийг хэлье.

-Энэ хэрэгт мансууруулах бодисын тухай асуудал хөндөгдсөн. Манай улсад мансуурах бодистой холбоотой гэмт хэргийн гаралт жилээс жилд өсч байна гэж яригдах боллоо. Хуулийн байгууллага илрүүлээд шалгаж байгаа хэчнээн хэрэг байна вэ?

-Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдэг, хамааралтай хүмүүсийн талаарх тоо баримтууд зөрүүтэй яригддаг. Төрийн бус байгууллагын хийсэн судалгааны тоо, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа хэргийн тоотой зөрүүтэй. Яагаад гэвэл төрийн бус байгууллагуудын хийж байгаа судалгааны аргачлал, зорилго нь янз бүр байдгаас зөрүүтэй тоон үзүүлэлт гардаг болов уу гэж бодож байна. Цагдаагийн байгууллагад бүртгэлтэй 1100 гаруй хүн, нэг хүний цаана 4-5 хүн хамааралтай байдаг гэсэн судалгаа байдаг . Улсын хэмжээнд энэ төрлийн хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газар шалгаж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажилладаг. Тэгэхээр энэ төрлийн хэргийг илрүүлээд, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан болон шалгаж байгаа тоо баримт дээрх хоёр байгууллагаас л үнэн зөв гарна гэсэн үг.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой шалгагдсан хэрэг 2014 онд 65, 2015 онд 83, 2016 онд 147 байсан бол 2017 оны эхний 10 сарын байдлаар 92 хэрэгт 247 хүнийг холбогдуулан шалгаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Тэгэхээр ер нь энэ төрлийн хэрэг жилээс жилд өсөх хандлагатай. Мөн цагдаагийн байгууллагын илрүүлэлт сайжирсан учир энэ төрлийн хэргийн тоо өссөн дүнтэй харагдаж байгаа.

-Ер нь аль насныхан энэ төрлийн хэрэгт холбогдон шалгагдаж байна?

-Мансуурах төрлийн гэмт хэрэгт холбогдогсдын дийлэнх буюу 83 хувийг 19-35 насны залуучууд, их дээд сургуульд суралцдаг оюутан залуучууд байдаг Мансуурах төрлийн бодисыг хэрэглэснээр таашаал авдаг, өвчин шаналлаа мартдаг, урлагийн онгод авьяас ордог гэх мэтээр бусдын амнаас буруу ташаа ойлголт авсанаар хэрэглэж үзэх сонирхол төрдөг. Түүнчлэн амьдралын боломж сайн хөрөнгө чинээтэй айлын хүүхдүүд, гадаад улсад сурч амьдарч байсан хүмүүс тухайн улс оронд олж авсан муу зуршлаа Монгол Улсад ирээд үргэлжлүүлэн бие биенээ уруу татдаг зэрэг нөхцөл байдлаас хамаарч нэг удаа хэрэглэж үзэн, улмаар биеэ татаж чадахгүй донтоход хүрдэг.

Мөн мансууруулах бодисыг бусдад зарж борлуулан ашиг хонжоо олох зорилгоор ихээр түүж бэлтгэж байна. Зарж борлуулж байгаа хүн хүрээгээ тэлж, орлогоо нэмэгдүүлэхийн тулд эхлээд үнэгүй хэрэглүүлээд улмаар нөгөө хүнээ аажмаар донтуулж хэрэглэгч болгох зэргээр залуучуудыг татан оруулдаг. Мансуурах бодист донтсон хүүхэд залуучууд эхлээд өмссөн зүүснээрээ солих цаашлаад гэр орноосоо эд зүйл мөнгө хулгай хийх зэргээр яахаас ч буцахгүй байдалд ордог жишээнүүд байна. Хэргийн материалаас хархад хүүхдүүд сонирхолд автах, ганцаардмал, өөрийгөө илэрхийлэхгүй байгаа байдал эсвэл сэтгэл хөдлөл, гутралаа дотогш хадгалснаас болж мансууруулах бодис хэрэглэх тохиолдол ихэнх нь байдаг.

-Манай улсад ямар бодис түгээмэл хэрэглэж байгаа вэ?

-Энэ төрлийн гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эм бэлдмэл, бодист хийсэн дүгнэлтээр ихэнх хувийг мансууруулах ургамлын төрөлд орох каннабисын төрлийн ургамал, амфетамины сэргээгч бодис болох ICE буюу мөс, геройн, гашиш зэрэг бодис эзэлж байгаа. Монгол Улсад олсны төрлийн буюу каннабисийн төрлийн ургамал тархмал хэмжээнд ургадаг. 14 аймгийн 49 сумын нутаг дэвсгэрт 15000 га газарт энэ төрлийн ургамал ургаж байна гэсэн судалгаа байдаг. Цагдаагийн байгууллага эдгээр талбай газруудад байнгын хяналт тавьж, устгал хийх ажлыг зохицуулж ажилладаг боловч байгалийн зэрлэг ургамал учраас мэдээж нэг удаагийн устгалаар бүр мөсөн устаж арилахгүй.

-Мансуурсан хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Эцэг, эхчүүд шууд хараад мэдэх боломж байдаг уу?

-Хүүхэд чинь шалтгаангүй турах, хамарнаас нь цус гарах, тогтохгүй байх, биенээс нь хурц үнэр үнэртэж, усанд орсон ч үнэр нь арилахгүй байх, арьсаар юм туурах, ууртай догшин болох зэрэг шинж тэмдэгүүд илэрч байвал та анхаарлаа хандуулах л шаардлагатай. Ариун цэврийн өрөөнд орлоо гэхэд хэр удаж байна, нүдийг нь хараад өөрчлөлт байна уу, эрүүл саруул нүд байна уу гэдгийг анзаарч байх ёстой. Мөн харилцан ярилцахад хүүхэд чинь яаж хариулж байна, төвөгшөөж байвал тэр хүүхдийн байгаа байдал ямархуу байна вэ, мансуурсан байдалтай байна уу, үгүй юу гэдэг нь харилцахад аяндаа анзаарагддаг. Гэрээс чинь мөнгө, эд зүйл алга болоод байна уу, хүүхэд чинь таны өгсөн мөнгийг юунд зарцуулж байна, өмссөн зүүсэн хувцас нь байна уу, үгүй юу, хэнтэй нийлж байна гэхчилэн эцэг эхийн хараа хяналт их чухал.

Хар тамхийг анх хэрэглэж эхэлсэн хүн “Ганц удаа татлаа гээд орчихгүй’ хэмээн найдаж, түүндээ лавшран, дараа дараагийн удаа хэрэглэсээр нэг мэдэхэд бүр мөсөн орж, бие сэтгэлээ захирч чадахгүй болсон байдаг. Хар тамхины найрлага нь хүний цусыг бохирдуулснаар донтуулдаг. Уураг тархинд шууд нөлөөлж, биеэ барих чадварыг алдагдуулж сэтгэлийн гаж хөөрөлд орох, гуньж гутрах зэргээр сэтгэл мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Ингэснээр хүн өөрийн мэдэлгүй амиа хорлох, бэлгийн харьцаанд орох, бие эрхтнээ гэмтээх зэрэг үйлдлийг хийдэг. Эцэг эхийн хараа хяналт юунаас илүү чухал шүү.

-Цагдаагийн байгууллага мансуурах төрлийн гэмт хэргийг яаж илрүүлж байгаа вэ?

-Ер нь бол нууц далд аргаар үйлдэгддэг хэрэг л дээ. Энэ гэмт хэргийн талаар иргэд тэр бүр мэдээлээд байдаггүй. Цагдаагийн албан хаагч нар маань гүйцэтгэх ажлын шугамаар илрүүлэх, мөн мэдээллээр илрүүлэх тохиолдлууд байдаг. Тэр бүр тэгж илрүүлдэг гээд яриад байх боломжгүй. Ер нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэх, мэргэжлийн төвшинг дээшлүүлэх, сургаж, дадлагажуулах нь чухал. Сүүлийн үед цуснаас шинжилгээ авах тестер, аппарат зэрэг тоног төхөөрөмж сайжирч байгаа.

-“Ми Ми” гэх бодистой холбоотой хэргүүд хэрхэн шийдвэрлэгдэж байна вэ. Хятад руу тээвэр хийдэг жолооч нар донтож хэрэглэх болсон нь анхаарал татаж байгаа?

-*Ми Ми” гэх нэршилтэй бодисыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаднаас Тавантолгойн уурхайд ажилладаг хүнд оврын машины жолооч нар ажлын ачаалал даах чадвараа нэмэгдүүлэх, нойр хүрэх, ядаргаанаас сэргийлдэг гэсэн цуурхалд итгэн хятад иргэдээс худалдан авч хэрэглэдэг хэргүүд бүртгэгдсэн. Ми Ми гэх бодис нь донтуулах чанартай бөгөөд тогтмол хэрэглэсэн тохиолдолд 3-5 жилийн дотор хүний таван цул эрхтэнд хуримтлагдан тэдгээрийг хүчтэй хордуулж, эргэж сэргэхгүйгээр гэмтээдэг Шинжээчийн дүгнэлтээр ‘Ми ми” гэх бодист агуулагдаж байгаа “Fenetylline гэх бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай’ конвенцийн 2-р жагсаалтад орсон бодис. Мансуурах төрлийн бодисны түүхий эд гэсэн дүгнэлт гарсан байдаг. 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж буй шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуулиар энэ бодисыг хууль бусаар зохих зөвшөөрөлгүй улсын хилээр нэвтрүүлсэн, худалдсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчинг бүрдүүлсэн.

-Цаашид мансуурах явдлаас урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авбал зүйтэй гэж та бодож байна вэ?

-Урьдчилан сэргийлэх, ухуулан таниулах ажлыг нас хүйс, ажил мэргэжлийн онцлогт тааруулан ялгавартай явуулах шаардлагатай. 10 жилийн сурагчдад ‘мансуурах бодис гэдэг чинь ийм зүйл байдаг юм’ гээд яриад байвал болохгүй шүү дээ. Бүр хүүхдийн сонирхлыг өдөөсөн зүйл болно. Харин эцэг эхчүүдэд нь энэ талаар ойлгуулж, мансуурсан бодис хэрэглэсэн хүнд ямар шинж тэмдэг илрэх вэ гэхчилэн үр хүүхдэдээ тавих анхаарлыг сайжруулах талаар яриа таниулга хийх, залуучууд хүүхдүүдэд хор уршгийг нь илүү таниулах шаардлагатай.

Хэвлэл, мэдээллийн байгууллагууд “хэний хүүхэд энэ хэрэгт холбогдов” гэхзэсээ илүү гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдээлэл, ял эдэлж, засарч хүмүүжсэн хүмүүсийн ярилцлагыг хүргэх ззргээр бодлогын хэмжээнд хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай.

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх хэлтэс гэж байснаа Хар тамхитай тэмцэх газар болж өргөжсөн. Тэгэхээр энэ чиглэлээр ажиллах цагдаагийн албан хаагчдын орон тоо нэмэгдэж, үйл ажиллагаа нь ч өргөжинө.

Прокурорын байгууллага 2017 оны гуравдугаар улирлын байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, гэмт хэрэг үйлдэгдэн гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг сүүлийн гурван жилийн байдлаар судалсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лабораторийн хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг илрүүлэх тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хууль бусаар хэрэглэгч, донтогчдод эмнэлгийн болон сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх бие даасан наркологийн кабинет, төвийг Улаанбаатар хотод байгуулсан. Эмчилгээний арга зүй, стандарттай болох талаар Хууль зүй дотоод хэргийн сайд, Гаалийн ерөнхий газрын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд албан бичиг, танилцуулгыг хүргүүлсэн. Улсын хэмжээнд 2017 онд прокурорууд урьдчилан сэргийлэх чиглэлээр 1323 удаа яриа таниулга хийсэн байна. Хууль хяналтын байгууллагаас гадна хил, гааль, мэргэжлийн хяналт, эрүүл мэнд, байгаль орчин, боловсрол, хэвлэл мэдээлэл гээд маш олон салбарын нэгдсэн бодлого, хамтын ажиллагаа маш чухал.
-Хүчингийн хэрэг дээр цаазын ялыг сэргээе гэж санаачилга гарч байна. Хатуу шийтгэл гэмт хэргийн гаралтыг багасгахад тустай байж болох ч юм шиг. Мансууралтай холбоотой хэрэгт өнөөх ял шийтгэлийн практик ямар байна аа?

-Энэ онд прокуророос яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах /худалдаалах/ зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэрэгт 98 хүнд холбогдох 62 хэргийг, борлуулах /худалдаалах/ зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, боловсруулсан, тээвэрлэсэн, илгээсэн худалдсан* 42 хүнд холбогдох дөрвөн хэргийг шүүх шийдвэрлэсэн. Шүүгдэгч нарт 3-6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, бүгдийг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тухайн гэмт хэргийг давтан үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн 10 хүнд холбогдох гурван хэргийг шийдвэрлэж, 10-12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан.

-Нууцаар үйлддэг хэрэг учраас илрүүлэхэд төвөгтэй. Илрүүлэх ажилд хууль хяналтынхантай хамтран оролцсон хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үү?

-Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг сайн дураараа шилжүүлэн өгсөн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход идэвхтэй туслалцаа үзүүлсэн, түүнийг үйлдсэн хүнийг илчилсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг илрүүлсэн хүнийг ялаас чөлөөлнө* гэсэн заалт орж өгсөн. Энэ төрлийн хэргийг илрүүлэхэд бас нааштай л хуулийн зохицуулалт.

Эх сурвалж newspress.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here