23/10/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Шторкны уралдааны дүн гарлаа

Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий Дэд зөвлөл байгуулагдан ажиллаж эхэлсэн. Уг Дэд зөвлөлийн үйл ажиллагааны хүрээнд Хүйсийн тэгш эрхийн төвтэй хамтран Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар иргэд, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор уран бүтээлчдийн дунд богино хэмжээний видео сурталчилгааны бүтээлийн уралдаан зарласан юм.

Тус уралдааныг хамтран зохион байгуулсан Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясгах болон уралдаанд идэвхитэй оролцож бүтээлээ ирүүлсэн нийт уран бүтээлчдэдээ талархал илэрхийлье.

Шагналт байр

1-р байр Б.Цэвээндэмбэрэл, Л.Мөнхтулга, А.Намуун

2-р байр С.Энхбаяр

3-р байр Э.Эрдэнэбилэг нар шалгарлаа.

Шагналт байранд шалгарсан уран бүтээлчдэдээ баяр хүргээд, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.