~Шүлхий гарсантай холбогдуулж “малын шилжилт хөдөлгөөн”-ийг зогсооно~
Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Улсын онцгой комиссын 2017 оны 08 сарын 16 ны өдрийн 02 тоот албан даалгаврын
1.3-д “Шүлхий өвчин бүртгэгдсэн аймгийн нутаг дэвсгэрээс бусад аймаг, нийслэл рүү, эрүүл бүсээс шүлхий өвчин бүртгэгдсэн аймаг руу чиглэсэн малын шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл бүрэн зогсоох”
гэсэн заалтыг орон нутагт хэрэгжүүлэн ажиллаж, холбогдох арга хэмжээг авах талаар сумдын Засаг дарга нарт албан тоотоор үүрэг, чиглэл хүргүүлж хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.