Нүүр хуудас Нийгэм ЯПОН: Гамшгийн дараах сэргээн босголт сэдвийн дор уулзалдав

ЯПОН: Гамшгийн дараах сэргээн босголт сэдвийн дор уулзалдав

79
0
japan-uls-turshlaga-sudlah-uulzalt
Гамшгийн дараах сэргээн босголт сэдвийн дор уулзалдав

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян энэ сарын 15-20-ны өдрүүдэд Япон Улсын Осака, Кобе хотод албан айлчлал хийлээ.

Айлчлалд Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Л.Саянаа, Дархан-Уул, Хөвсгөл аймгуудын Засаг дарга нар оролцсон юм.

Энэ үеэр Олон Улсын сэргээн босголт, тусламжийн хуралд оролцож “Гамшгийн дараах сэргээн босголтод оролцогч талуудын хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Мөн Осака мужийн Хигаши Осака хотын захирагч Нода Ёшиказу болон Сакай хотын орлогч дарга Хазама Эмико нартай албан уулзалт хийж, хамтран ажиллах санал солилцохын зэрэгцээ Кобе хотноо тохиосон “Ханшин Аважи”-ийн газар хөдлөлт, байгалийн гамшгийн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here